“Boeing”-ын ослоор амиа алдагсдын ар гэрийнхэнд 100 сая доллар олгоно | News.MN

“Boeing”-ын ослоор амиа алдагсдын ар гэрийнхэнд 100 сая доллар олгоно

“Boeing”-ын ослоор амиа алдагсдын ар гэрийнхэнд 100 сая доллар олгоно

“Boeing”-ын ослоор амиа алдагсдын ар гэрийнхэнд 100 сая доллар олгоно

Этиопын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” онгоц гуравдугаар сарын 10-ны өдөр осолдож, онгоцны багийн найман гишүүн болон 157 зорчигч бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ удаагийн осол нь “Boeing 737 Max 8” загварын онгоц осолдсон хоёр дахь тохиолдол болсон бөгөөд Өнгөрсөн оны аравдугаар сард Индонезид мөн дээрх загварын шинэ онгоц осолдож 189 хүний амь эрсэдсэн билээ. Энэхүү үйл явдлаас үүдэн одоогоор тус загварын онгоцны нислэгийг тодорхойгүй хугацаагаар цуцлаад байгаа юм.

“The Boeing” компани хохирогчдын ар гэрийнхэнд 100 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргаснаа зарлалаа. Нөхөн олговрыг тухайн улсууд дахь төрийн бус байгууллагуудаар дамжуулан хохирогсдын ар гэрийнхэнд өгүүлэх бөгөөд хохирсон хүмүүсийн үр хүүхдүүдийн боловсрол, сургалтын төлбөрт голдуу зарцуулагдах аж. Зарим хохирогсдын ар гэрийнхэн “The Boeing” компанийг шүүхэд өгөөд байгаа юм. Гэхдээ тус компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, нөхөн олговрын мөнгө авсан ар гэрийнхэн шүүх ажиллагаагаа зогсоох ямар нэг үүрэг хүлээхгүй ажээ.

Эх сурвалж: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж