
БСШУЯ, Засгийн газар хамтран 100 залуусыг гадаадын сургуулийн магистрантур, докторантурт зээлээр суралцах боломжийг олгож байна. Суралцах хүсэлтэй залуусын дунд сонгон шалгаруулалт зарлаж байгаа аж. Шалгаруулалтанд оролцохыг хүссэн хүмүүс гадаад хэлний зохих мэдлэгтэй, дипломын голч дүн 3,25 ба түүнээс дээш, бакалаврын боловсролын зэрэгтэй, гадаадын нэр хүндтэй сургуулийн үндсэн сургалтанд суралцахаар элссэн байх ёстой байна. Шалгуулагчид ирэх сарын 19,20-нд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн байранд бүртгүүлж, шалгуулах юм байна. Шалгаруулалтанд тэнцсэн хүмүүс байгалийн ухаан, инженер, нийгмийн ухаан, хүнс хөдөө аж ахуй, эдийн засгийн удирдлага, эрүүл мэнд, эрх зүйн чиглэлээр сонгон суралцаж болох юм.
Б.Цолмон