ОХУ: Шумбагч онгоцны осол бол улсын нууц | News.MN

ОХУ: Шумбагч онгоцны осол бол улсын нууц

ОХУ: Шумбагч онгоцны осол бол улсын нууц

ОХУ: Шумбагч онгоцны осол бол улсын нууц

ОХУ, Норвегийн хооронд орших Баренцийн тэнгисийн ёроолд судалгаа хийж явсан Оросын шумбагч онгоцонд гал гарч, тус улсын тэнгисийн флотын 14 далайчин амиа алдсан хэрэг Даваа гариг /2019.07.01/-т гарсан билээ.

Урьдчилсан дүгнэлтээр шумбагч онгоц Оросын талын Баренцийн тэнгис орчмын усан доор хэмжилт хийж байх үед гал гарч, улмаар багийн гишүүд утаанд угаартан амиа алдсан гэж үзэж байгаа ба тус улсын Батлан хамгаалах яамнаас шумбагчийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

Оросын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, уг шумбагч нь тусгай ажиллагаанд зориулагдсан жижиг оврын “AS-12” цөмийн шумбагч байж магадгүй аж. Мөн шумбагч дотор хичнээн далайчин байсан, хэдэн хүн амьд үлдсэн тухай ч албан ёсны мэдээлэл байхгүй байна.

Кремлиэс өчигдөр /2019.07.03/ уг хэргийн талаар мэдэгдэл хийжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Энэхүү осол бол улсын нууцад хамаарах асуудал. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Үүнд ямар ч эргэлзэх, хууль зөрчсөн зүйл байхгүй. Улсын нууцын тухай хуулийн дагуу бид бүгд энэ асуудлыг дэлгэх эрхгүй. Хэргийн талаар нарийн мэдээллийг ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Хэрэг гарсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг дуудан уулзаж, хэргийн газарт өөрийн биеэр очин танилцаад, нөхцөл байдлын талаар өөрийн биеэр танилцуулахыг даалгасан. Тэрбээр “ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчинд маш том гарз тохиолоо. Амиа алдсан далайчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Тэд бол тэнгисийн цэргийн хүчний урдаа барьдаг мэргэжилтнүүд байсан юм” гэжээ.

Амиа алдсан далайчдын долоо нь ахмад цолтой, хоёр нь ОХУ-ын төрийн дээд шагнал болох “Баатар” цолтой хүмүүс байжээ. 2000 онд мөн Баренцийн тэнгист ОХУ-ын “Курск” нэртэй цөмийн шумбагч дэлбэрч, 118 хүн амь үрэгдэж байв. ОХУ уг ослыг ихэд чандлан нууцалж байсан бөгөөд Ерөнхийлөгч болоод удаагүй байсан Путины нэр хүнд уг үйл явдлаас болж ихэд унасан билээ.

Эх усрвалж: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бүтэлгүй Орос орон 2019-07-04 202.126.89.94

Аргагүй шүү дээ. Мафижсан төртэй. Наанаа л нэг л их мундаг цэргийн гүрэн.Цаанаа муу муухай бүхэн хөгжсөн. Хүн а**х з****г бүтээхээс өөр чадваргүй. Хууль шүүх нь нил авлига хээл хахууль. Арай гэгээн ухаалаг чадвартай сэхээтнүүд нь баруун луу гараад явсан.

Avatar

Зочин 2019-07-04 64.119.20.181

Amerikiin tagnuul dotroos ni horlon suitgesen bh yag chernobyl shig kurskiig ch ter .uusain amerikuudaas zailahgui

Avatar

Bagi 2019-07-04 72.137.85.228

James Bond 007 , эсвэл Eathan Hunt байж магадгүй. Ха ха .

Avatar

Зочин 2019-07-04 202.9.43.62

Хоцрогдсон хэмхэрхий техникүүд нь олон иваны амь авч байгаа. Ноднин манай Сэлэнгийн хилийн цаана сүйрсэн онгоц гээд олон зуун, магадгүй олон мянган ослыг "улсын нууц" хэмээн дарж байгаа нь дамжиггүй

Avatar

Зочин 2019-07-04 202.70.46.20

Курск – энэ шумбагч дэлбэрээгүй шүү сэтгүүлчээ.

Avatar

Зочин 2019-07-04 107.77.173.2

Она утонула….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж