Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой сарын аян амжилттай явагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой сарын аян амжилттай явагдлаа

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой сарын аян амжилттай явагдлаа

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарыг чирэгдүүлэхгүй, хэргийг богино хугацаанд түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх  цагдаагийн 1,2 дугаар хэлтсийн дарга нартай хамтран баталсан нэгдсэн удирдамжийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1 сарын хугацаатай аян зохион байгуулжээ.

Аяны хүрээнд хялбаршуулсан журмаар шалгаж шүүхэд шилжүүлсэн хэргийн хувь хэмжээ 10.5 хувиар өссөн үр дүн гарсан бөгөөд аянд идэвхи санаачлагатай оролцож, бусдыгаа манлайлан ажиллаж хамгийн олон хэрэг шийдвэрлэсэн мөрдөгч, прокурорыг шагнаж урамшуулсан байна.

Мөн энэ үеэр нийт мөрдөгч нарт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлахад анхаарах асуудал”, “Шүүхээс буцсан хэрэгт мөрдөгч нараас гаргасан зөрчил”, “Хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах”, “Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд” зэрэг сэдвүүдээр  сургалт зохион байгуулжээ.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж