Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авч байгаа эсэхийг шалгажээ

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авч байгаа эсэхийг шалгажээ

Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авч байгаа эсэхийг шалгажээ

Нийслэлийн прокурорын газраас эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, үр дүн тооцож байгаа эсэхийг 2018 он, 2019 оны 4 сарын байдлаар шалгасан байна.

Шалгалтаар зарим байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээг авч ажиллаагүй, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн үр дагаврыг арилгах хугацаа, даалгавар өгсөн боловч биелэлтийг нь тооцоогүй, эсхүл үр дүнг тооцох хугацаа заагаагүйгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх боломжгүй болсон, хууль буруу хэрэглэсэн зэрэг зөрчил илэрчээ.

Иймд илэрсэн зөрчлүүдийг давтан гаргуулахгүй байх, холбогдох хууль тогтоомж, заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах талаар Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт прокуророос албан бичиг хүргүүлсэн байна.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж