"МЗХ жилд 8000 медаль “зарж”, 184 сая төгрөг олдог"

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

"МЗХ жилд 8000 медаль “зарж”, 184 сая төгрөг олдог"

“Монголын Залуучуудын холбоо”-ны тэргүүн А.Мөнхбаттай холбоотой цаг үеийн асуудлаар тус холбоог шинэчлэх хөдөлгөөнөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд МЗХ-ны тэргүүн А.Мөнхбат нь холбооны үндсэн дүрмийг хэрэгжүүлдэггүй, залуучуудын эрх ашгийг ноцтой зөрчдөг, салбар зөвлөлийн тэргүүн нарыг дураараа сольдог, холбооны байрыг зориулалтын бусаар ашигладаг, санхүүгийн тайлан тооцоогоо өгдөггүй зэрэг ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргаж буй талаар мэдээлэв.

Тухайлбал, Салбар, хороодын тэргүүнийг ямар ч үндэслэлгүй “Ажлаа өг” хэмээн дарамталж, оронд нь оюутан томилох зэргээр хувийн компани мэтээр аашилж байна. Мөн холбооны гишүүдийг “Алтан үнэний дээд аялгуу”, “Алтан дээд гэрэгэ” зэрэг шашны шинжтэй сургалт, судалгааны ажилд татан оролцуулдаг. Үүгээр зогсохгүй өөрийн удирддаг “Иргэний хөдөлгөөн”-ий мөрийн хөтөлбөрийг холбооны үйл ажиллагаа мэтээр сурталчилж, “Хулгайчгүй Монгол”, “Хар, цагаан жагсаал” гэх мэт улс төрийн зорилготой үйл ажиллагаанд хүчээр оролцуулдаг.

Санхүүгийн хувьд өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа, өмч хөрөнгө болон төсвийн зарцуулалтын ямар ч тайлан илтгэл байдаггүй. Жилдээ Монголын Залуучуудын холбоо 800 мянган медалийг ширхэг бүрийг нь 33 мянгаар “зарж”, цэвэр 184 сая төгрөг, холбооны байраа 1 мкв 25 мянгаар түрээслэж жилийн 300 орчим сая төгрөг, гишүүдийн татвар гэж 339 хүний жилийн 240 мянгаар бодоход 82 сая төгрөгийг юунд, яаж зарцуулдаг нь тодорхойгүй. Үүнээс гадна НҮБ-тай хамтран хэрэгжүүлсэн “Эрхээ идэвхжүүлье” төслийн 198 мянган доллар буюу хагас тэрбум орчим төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байдаг.

“Монголын залуучуудын холбоо"-ны тэргүүн А.Мөнхбатын энэ бүх үйлдэл олон удаагийн давтамжтай учир ийнхүү мэдээлэл хийхэд хүрлээ” хэмээн тус холбоог шинэчлэх хөдөлгөөнийг санаачлагч Г.Батбаатар ярилаа. Тэрбээр МЗХ-ны Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байгаад гурав хоногийн өмнө ажлаа өгчээ.

Дашрамд дурдахад, Монголын Залуучуудын холбоо нь 1921 онд байгуулагдсан, удахгүй 100 жилийн ой нь тохиох юм.

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж