UBCab аппликейшн 10 тэрбум төгрөгийн санхүүжилт татлаа | News.MN

UBCab аппликейшн 10 тэрбум төгрөгийн санхүүжилт татлаа

UBCab аппликейшн 10 тэрбум төгрөгийн санхүүжилт татлаа

UBCab аппликейшн 10 тэрбум төгрөгийн санхүүжилт татлаа

Санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч “Богд лизинг” ХХК Онлайн такси үйлчилгээний “ЮБИКАБ” ХХК-ийн хамтарсан “UBCAB Lease” бүтээгдэхүүн үйлчилгээний нээлтийн ёслол боллоо.

“Богд лизинг” ХХК болон Богд Банк, UBCab такси дуудлагын аппликейшн хөгжүүлэгч ЮБИКАБ ХХК компаниуд 10 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй “UBCAB Lease” үйлчилгээний санхүүжилтийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

ЮБИКАБ компани нь өнгөрсөн 9 сард Стандарт, хэмжил зүйн газраас өөрсдийн үйлдвэрлэсэн UBCAB-1 загварын 99,9 хувийн нарийвчлалтай заадаг ухаалаг таксиметрийг Монгол улсад ашиглах тусгай зөвшөөрлөө авсан бөгөөд одоогийн байдлаар 60,000 бүртгэлтэй хэрэглэгчтэй. Нийт 300 гаруй стандарт такситай такси дуудлагын үйлчилгээний тэргүүлэгч компани билээ.

UBCab нь үйл ажиллагаагаа зөвхөн Улаанбаатар төдийгүй Эрдэнэт, Дархан, Өлгий, Ховд, Даланзадгад, Чойбалсан хотуудад нээж өргөжүүлсээр байгаа үндэсний компани юм.

Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулж 1000 таксинд санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх UBCAB Lease бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрснээр UBCab аппликейшн ашиглаж байгаа жолооч нарт зах зээл дээрх хамгийн бага хүүтэй лизингийн үйлчилгээ санал болгох бөгөөд жолооч өдрийн ердөө 15,000 төгрөгийн санхүүгийн түрээсийн төлбөртэйгөөр 1000 такси үйлчилгээнд явж 1000 өрхийн бодит ашиг орлого нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм.

UBCab онлайн такси дуудлагын үйлчилгээ нь өдрөөс өдөрт тэлж буй хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангасан, соёлтой, цэвэр цэмцгэр 1000 такси хотын гудамжаар явахыг харах л үлдлээ.

UBCab аппликейшн татах линк: http://onelink.to/274k47

UBCab холбоо барих: 7780-7780

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AA 2019-07-04 202.21.120.14

SHAN L SURTALCHILGAA BAINA. DAANCH ENE ZERGIIN PR OILOGDOG ZALUUCHUUD OLNOOR TURSUN GEDGIIG MARTAJDEE GEHDEE AMJILT

Avatar

Зочин 2019-07-04 202.21.120.14

pr sain hiij bn. yag bichuulj bgaa shigee bolooroi gej euruueduu

Avatar

Зочин 2019-07-04 103.57.94.161

Udriin 15000-iin turees genuu unenuu? hezeenees ehleh ve? yaaj burtguulhuu?

Avatar

Хэрэглэгч 2019-07-04 66.181.166.107

1000 таксигаар хотын асуудалыг хэр шийдэх юм болдоо харж л байя даа. 1-р эгнээгээр явдаг такситай болчвол атусдахгүй уг нь зүгээр л юм

Avatar

Зочин 2019-07-04 66.181.166.107

Зарим илүү мөнгө нэхдэг, авгай нар шиг хэрүүлч орк приусчид овоо цэгцрэх юмандаа байгаа байхаа.

Avatar

Зочин 2019-07-04 159.28.222.234

Ene glguud mednee ali hediin jiliin umnu uber duraij neg um hiichel uhehe geed bdag atsnuud bdag uls oronii toloo bol une buruul aalznuud 10 terbum geesh surtei saihan reklam bn udahgui free app garh ireed naad hog chin hogruu userhiig harha bolno

Avatar

Зочин 2019-07-04 66.181.166.107

Chi tehnologiin salbariin looser bainadaa

Avatar

Зочин 2019-07-04 203.169.49.98

Taximeter uu? sutrei yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж