Санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч “Богд лизинг” ХХК Онлайн такси үйлчилгээний “ЮБИКАБ” ХХК-ийн хамтарсан “UBCAB Lease” бүтээгдэхүүн үйлчилгээний нээлтийн ёслол боллоо.
“Богд лизинг” ХХК болон Богд Банк, UBCab такси дуудлагын аппликейшн хөгжүүлэгч ЮБИКАБ ХХК компаниуд 10 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй “UBCAB Lease” үйлчилгээний санхүүжилтийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
ЮБИКАБ компани нь өнгөрсөн 9 сард Стандарт, хэмжил зүйн газраас өөрсдийн үйлдвэрлэсэн UBCAB-1 загварын 99,9 хувийн нарийвчлалтай заадаг ухаалаг таксиметрийг Монгол улсад ашиглах тусгай зөвшөөрлөө авсан бөгөөд одоогийн байдлаар 60,000 бүртгэлтэй хэрэглэгчтэй. Нийт 300 гаруй стандарт такситай такси дуудлагын үйлчилгээний тэргүүлэгч компани билээ.
UBCab нь үйл ажиллагаагаа зөвхөн Улаанбаатар төдийгүй Эрдэнэт, Дархан, Өлгий, Ховд, Даланзадгад, Чойбалсан хотуудад нээж өргөжүүлсээр байгаа үндэсний компани юм.
Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулж 1000 таксинд санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх UBCAB Lease бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрснээр UBCab аппликейшн ашиглаж байгаа жолооч нарт зах зээл дээрх хамгийн бага хүүтэй лизингийн үйлчилгээ санал болгох бөгөөд жолооч өдрийн ердөө 15,000 төгрөгийн санхүүгийн түрээсийн төлбөртэйгөөр 1000 такси үйлчилгээнд явж 1000 өрхийн бодит ашиг орлого нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм.
UBCab онлайн такси дуудлагын үйлчилгээ нь өдрөөс өдөрт тэлж буй хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангасан, соёлтой, цэвэр цэмцгэр 1000 такси хотын гудамжаар явахыг харах л үлдлээ.
UBCab аппликейшн татах линк: http://onelink.to/274k47
UBCab холбоо барих: 7780-7780
Холбоотой мэдээ