Копа Америка тэмцээний хагас шигшээд өрсөлдсөн Чили болон Перу улсын шигшээ багуудын тоглолт боллоо. Тус тоглолтод Перугийн шигшээ баг Копа Америка тэмцээний сүүлийн хоёр удаагийн аварга Чилийн шигшээ багийг 3-0 харьцаатай хожиж, 1975 оноос хойш 44 жилийн дараа анх удаагаа шигшээ тоглолтонд шалгараад байна.
А.Видал, А.Санчес тэргүүтэй Чилийн шигшээ баг талбайд илүү тоглолт үзүүлж байсан ч Перугийн шигшээ баг үр дүнг өөрийн талдаа авч чаджээ. Чилийн шигшээ баг 63%-тай бөмбөг эзэмшиж, 7 удаа хаалга руу чиглүүлсэн цохилт гүйцэтгэж, 9 удаа булангийн цохилт гүйцэтгэсэн ч ялагдал хүлээсэн. Ингэхдээ бүр гутамшигтай хожигдол амслаа.
Перугийн шигшээ багаас тоглолтын эхний үед Е.Флорес болон Я.Йотун нар гоол оруулсан бол тоглолтын сүүлийн 90+ минутад Бразилын лигийн Интернасионал багт данстай Х.Гуэрреро нэг гоол оруулан эцсийн цэгийг тавьснаар Перу өрсөлдөгчөө 3-0 харьцаатай хожиж, шигшээд шалгарлаа.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ