Монголын хөлбөмбөгийн талбайд долдугаар сарын 6-ны өдрийн 19:00 цагаас үе үеийн шигшээ багийн тамирчид нөхөрсөг тоглолтод оролцох гэж байна.
Үндэсний шигшээ багт тоглож байсан үе үеийн тамирчдаас бүрдсэн “Мөрөөдлийн баг” Швейцарийн “Хил хязгааргүй хөлбөмбөг” /Football Without Border/ багтай тоглох юм.
“Хил хязгааргүй хөлбөмбөг” баг нь дэлхийн олон орноор аялан тоглолт хийдэг бөгөөд энэ удаа манай улсад дөрвөн нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөжээ.
“Мөрөөдлийн баг"-т Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан И.Отгонбаяраар удирдуулсан Б.Буман-Учрал, Д.Лүмбэнгарав, Б.Гарьдмагнай нарын үе үеийн шилдэг тамирчид багтжээ.