Усны хамгаалалттай чихэвч

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Усны хамгаалалттай чихэвч

Зуны цаг болж, аялал зугаалгаар явах нь ихэсч байна. Энэ үед танд ямар ч үед найдвартай ажиллах чихэвч хэрэг болох нь гарцаагүй. Бороо орж байхад ч, усанд сэлж байхдаа ч чихэвчээ зүүн дуртай дуугаа сонсох боломжтой болжээ.

VOXOA шинэ загварын усны хамгаалалт бүхий чихэвчээ 65 ам.долларын үнэтэйгээр худалдаалж эхэлсэн байна.

Энэхүү чихэвч нь Bluetooth-ээр ухаалаг гар утас, таблет, нөүтбүүк зэрэг төхөөрөмжүүдтэй холбогдон ажилладаг аж.

М.МӨНХ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж