Реппер Карди Би байнга хэлдэг “Окуррр” хэллэгээ өөрийн нэр дээр таних тэмдэг хэллэг болгохоор АНУ-ын Патент, барааны тэмдгийн газарт хүсэлт гаргасан ажээ. Тус “Окуррр” хэллэгийг реппер бүсгүй дуунууд дээрээ ашигладаг бөгөөд өдөр тутмын яриандаа ч ашигладаг байна. Энэ оны гуравдугаар сард тус хэллэгийг өөрийн болгох патентын өргөдлөө өгсөн ч тус хүсэлтийг АНУ-ын ПБТГ шалгаж үзээд няцаасан хариу өгчээ.
ПБТГ-ын мэдээлснээр, Карди Би өөрийн “Washpoppin” хувцас, гоо сайхны компаниас гаргах богино ханцуйтай цамц, цамц, малгайтай цамц, хүрэм, даашинз, малгай, өмд, гутал зэрэг бүтээгдэхүүнүүд дээр “Окуррр”, “Окурр” гэсэн үгийг ашиглах эрхийг авах хүсэлтэй байсан аж. Хэрэв энэ хүсэлтийг ПБТГ зөвшөөрсөн бол энэхүү “Окуррр” хэллэгийг өөр хүмүүс хэрэглэж болохгүй, өөрсдийн бүтээгдэхүүн дээр ч ашиглаж болохгүй гэсэн үг юм.
Харин ПБТГ энэхүү хэллэгийг “OK” гэсэн хэлцийн өөр хэлбэр учир өргөн хэрэглэгддэг, хамгийн анх “РуПолын драгуудын уралдаан” нэвтрүүлгийн оролцогч Лаганжа Эстранжа хамгийн анх олон нийтийн өмнө ашигласан, мөн зарим богино ханцуйтай цамц, Urbandictionary.com, dictionary.com зэрэг зүйлүүд аль хэдийнэ ашиглаж байсан гэсэн үндэслэлээр няцаасан байна.
Б.ЦОЛМОН
Эх сурвалж: Billboard.com
Холбоотой мэдээ