Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2019 онд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд 4-6 метрийн өндөртэй том оврын нарс модыг нийт 54 байршилд 7225 нарс, 1482 гацуур модыг тарьсан.
Эдгээрээс 4500 модыг өвөрмөц шийдэл бүхий ногоон лэд гэрлээр гэрэлтүүлж хотын өнгө төрх, ногоон шийдэл бүхий олны талархлыг хүлээсэн ажил болсон билээ. Энэ онд Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүй тойрог хүртэл замын хойд талаараа 1278ш, урд талаар 1080ш нарс модыг тарьсныг ногоон лэд гэрлээр гэрэлтүүллээ.
Энэхүү ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан “Инженерийн хангамжийн болон тохижилт, ногоон байгууламжийн ажлыг дүгнэлтээр хүлээж авах комисс” ажиллан хүлээж авлаа. Гүйцэтгэгч байгууллагаар Новел Нетворк ХХК шалгарсан бөгөөд цаашид ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
Баяр 2019-07-04 202.179.26.229
Мод нь сайхан ургадаг бол бас ч яахав гэхсэн. Даан ч мод нь ихэнхи нь үхсэн, үлдсэн нь удахгүй үхэх болохоор хачин л юм харагдах байх даа.
улаанбаатарын ядарсан иргэн. 2019-07-04 66.181.165.240
хятадын хөдөө тосгон шиг энэ юмыг одоо болих хэрэгтэй ш дээ.хичнээн мөнгө цавчиж байж татвар төлөгчдийн мөнгийг агаар хий шатаах хэрэг юу байнаа?тэр гүйцэтгэгч компани нь ч гэж хэдэн согтуу галзуу юмнууд яасан ичэхгүй цусалдаг юм бээ? зандан шатар сайдаа энэн дээрээ юм бодно байгаа?
Улаанбаатарчууд 2019-07-04 192.82.65.195
Үнэхээр ичиж байна шүү Зөвхөн Улаанбаатарт л харах боломжтой гэрэлтүүлэг
Захирагчийн албаны дарга, хотын ерөнхий менежер Гантөмөр даргаа одоо боль л доо
Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй. Энэ чинь Улаанбаатарыг гоё харагдуулах биш муухай харагдуулж байнаа.
Зочин 2019-07-04 159.28.222.234
Hedeer hiiv gedeg chuhal shdee hudlaa ingej shaagad hun sanaand oromgui uneer hiij mongo saadag ulsuud shuude ene luivraa hzee zogsooh orkuud bee 1 modond 3 led gerel hiih tiim ch hetsuu bish bmaar um hot oorsdod tusdaa compani ntr gedeg ni mongo ideh arga shude orkuud zailuul mongol deeshleh bhdaa