Беверли Хиллз тамхины худалдааг хориглосон дэлхийн анхны хот боллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Беверли Хиллз тамхины худалдааг хориглосон дэлхийн анхны хот боллоо

Беверли Хиллз тамхины худалдааг хориглосон дэлхийн анхны хот боллоо

АНУ-ын Калифорни муж улсын Беверли Хиллз хотын зөвлөл хуралдаж, 2021 оноос эхлэн энгийн, навчин, электрон тамхи, янжуур зэрэг бусад тамхины төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглохыг санал нэгтэйгээр баталсан байна. Ийн тус хот тамхины худалдааг хориглосон дэлхийн анхны хот болжээ.

Энэ хоригт авто хий түгээгүүр, эмийн сан, жижиг дэлгүүр болон хүнсний бүх мухлаг хамрагдах аж. Харин Лос-Анжелес хотын захын тансаг зэрэглэлийн амралтын газрууд болон зочид буудлуудыг уг хоригоос чөлөөлж, аялагч, жуулчдад тамхи худалдан борлуулахыг зөвшөөрсөн байна. Беверли Хиллз хотод гэр, машин, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэнд тамхи татахыг хориглодог аж.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: Forum Daily

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж