Орхон голд 22 настай эрэгтэй живжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Орхон голд 22 настай эрэгтэй живжээ

Орхон голд 22 настай эрэгтэй живжээ

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орж осолдох тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, энэ сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон голд 22 настай эрэгтэй живжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид өчигдөр /2019.07.03/ 17:22 цагт  "Хар эрэг" гэдэг газраас цогцсыг олж, уснаас гарган, тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Мөн энэ өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 27 настай, эмэгтэй Ховд гол руу амиа хорлохоор орох үед түүнийг аврахаар араас нь орсон эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаа живсэн харамсалтай хэрэг гарсан. Тухайн өдрөө цагдаагийн алба хаагчийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн бол иргэн Ж-ийн цогцсыг үргэлжлүүлэн хайсаар байна.

Иймд иргэддээ гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж