Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгах уу?

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгах уу?

Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгах уу?

Хуучнаар Лениний музей дотор байрлах Үлэг гүрвэлийн төв музейг Байгалийн түүхийн музейтэй нэгтгэхээр болов. Байгалийн түүхийн музейн 12 мянга орчим үзмэрийг Их тэнгэрийн аман дахь шинэ барилга ашиглалтад орох хүртэл Үлэг гүрвэлийн төв музейд дэглэх юм. Ингэснээр Үлэг гүрвэлийн төв музей татан буугдаж, Байгалийн түүхийн музейн түр хугацаанд үүдээ нээнэ гэж музейн захирал Н.Зоригтбаатар хэллээ. Тэрбээр “Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд 7.5 га буюу 75 мянган мкв газарт байгуулахаар болсныг та бүхэн мэднэ.

Музейн бүтээн байгуулалтыг Төр засгийн үйлчилгээний цогцолборын суурин дээр хийж байгаа юм. Харин музейн шинэ байр ашиглалтад орох хүртэл хайрцаг саванд хадгалагдаж буй 12 мянган үзмэрийг хуучнаар Лениний музей буюу Үлэг гүрвэлийн төв музейд байрлуулж дэглэснээр Байгалийн түүхийн музей нэртэйгээр түр хугацаанд үүдээ нээх юм. Өөрөөр хэлбэл, Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгах шийдвэрийг өчигдөр Засгийн газраас гаргалаа. Үлэг гүрвэл бол Байгалийн түүхийн музейн 30 орчим хувийг бүрдүүлдэг хэсэг нэгээхэн хэсэг нь юм” хэмээлээ.

Одоогоор Байгалийн түүхийн музейд сав баглаа боодолтой хадгалагдаж буй үзмэрүүдийг Үлэг гүрвэлийн төв музейд байрлуулснаар энэхүү музей татан буугдах эсэхийг Үлэг гүрвэлийн төв музейгээс тодрууллаа. Тус музейн захирал Н.Жавзмаа “Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар манай музейг Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх шийдвэр гарсан болохоос биш манай музейг татан буулгах асуудал яригдаагүй.

Одоогийн Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй 12 мянган үзмэрийг манай музейн байранд түр хугацаанд л шилжүүлнэ. Манай музейг 2013 оны нэгдүгээр сарын 12-нд Монгол улсын Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор байгуулснаас хойш тогтвортой үйл ажиллагаа явуулаад зургаан жил болж байгаа учраас татан буулгах үндэслэл байхгүй. Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгана гэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэр гараагүй, надад ийм захирамж ирээгүй” гэв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж