А.Мөнхбат Дэлхийн наадмаас алтан медаль хүртлээ | News.MN

А.Мөнхбат Дэлхийн наадмаас алтан медаль хүртлээ

А.Мөнхбат Дэлхийн наадмаас алтан медаль хүртлээ

А.Мөнхбат Дэлхийн наадмаас алтан медаль хүртлээ

АНУ-ын Фори-Уэйн хотод болж буй Дэлхийн хараагүйчүүдийн II наадамд 70 орны тамирчид өрсөлдөж байна. Олимпийн оноо олгох тус тэмцээний жүдо бөхийн тэмцээн өчигдрөөс эхэлж, медалийн эзэд тодорч эхэллээ.

Монголын Паралимпийн хорооны пара жүдо бөхийн зургаан тамирчин дасгалжуулагч Д.Нарантуяа, Б.Төрмөнх нарын удирдлага дор оролцож байгаагаас А.Мөнхбат аваргын алтан медалийн эзэн боллоо.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан А.Мөнхбат /В3 ангилал/нийт дөрвөн барилдаан хийж жиндээ түрүүллээ. Тэрбээр Испани, АНУ, Укрианы тамирчдыг ялжээ. Энэ жинд барилдсан Г.Чулуунсүх Казахстаны Турумбетов Азаматад ялагдан тэмцээнээ дуусгажээ.

60 кг-д барилдсан С.Ядамдорж /В3/ шагналт долдугаар байрыг эзэлсэн бол 73 кг-д Э.Даваадагва барилдсан байна.

Жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Б.Баттөгс, эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг нар барилдана.

Тэмцээний дүнг http://www.ippon.org-с хараарай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮНЭН 2019-07-04 59.153.114.193

БУСАД ОРОНД ТАХИР ДУТУУ БУЮУ ПАРА СПОРТ НЬ СОЁЛ ,БОЛОВСРОЛЫН ЯАМАНДАА ХАРЯАЛАГДДАГ ЮМ БАЙНАЛЭЭ. мАНАЙХ БОЛОХООР ИХ СПОРТДОО ХОЛЬЖ ХУТГАЖ ЯВСААР ОДОО МОНГОЛЫН СПОРТ ГЭХЭЭР Л ХӨЛ ГАРГҮЙ, НҮД АМГҮЙ ТАХИР ДУТУУ ХҮМҮҮС ГЭЖ ОЙЛГОГДОХООР БОЛЖ ИРЖ БАЙГАА ЮМ. ҮҮНИЙГ СПОРТ СОНИРХОГЧ ХҮҮХДҮҮДЭД МУУ НӨЛӨӨТЭЙГ ЯРИХ Ч ЮМ БИШ

Avatar

Зочин 2019-07-04 202.21.108.222

алт биш шармал гууль кккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж