А.Мөнхбат Дэлхийн наадмаас алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

А.Мөнхбат Дэлхийн наадмаас алтан медаль хүртлээ

А.Мөнхбат Дэлхийн наадмаас алтан медаль хүртлээ

АНУ-ын Фори-Уэйн хотод болж буй Дэлхийн хараагүйчүүдийн II наадамд 70 орны тамирчид өрсөлдөж байна. Олимпийн оноо олгох тус тэмцээний жүдо бөхийн тэмцээн өчигдрөөс эхэлж, медалийн эзэд тодорч эхэллээ.

Монголын Паралимпийн хорооны пара жүдо бөхийн зургаан тамирчин дасгалжуулагч Д.Нарантуяа, Б.Төрмөнх нарын удирдлага дор оролцож байгаагаас А.Мөнхбат аваргын алтан медалийн эзэн боллоо.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан А.Мөнхбат /В3 ангилал/нийт дөрвөн барилдаан хийж жиндээ түрүүллээ. Тэрбээр Испани, АНУ, Укрианы тамирчдыг ялжээ. Энэ жинд барилдсан Г.Чулуунсүх Казахстаны Турумбетов Азаматад ялагдан тэмцээнээ дуусгажээ.

60 кг-д барилдсан С.Ядамдорж /В3/ шагналт долдугаар байрыг эзэлсэн бол 73 кг-д Э.Даваадагва барилдсан байна.

Жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Б.Баттөгс, эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг нар барилдана.

Тэмцээний дүнг http://www.ippon.org-с хараарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж