Хөгжил тушсан популистуудын "Чөтгөрийн тойрог"-оос гарах цаг болсон

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Хөгжил тушсан популистуудын "Чөтгөрийн тойрог"-оос гарах цаг болсон

Хөгжил тушсан популистуудын "Чөтгөрийн тойрог"-оос гарах цаг болсон

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Гишүүдийн зүгээс Үндсэн хуульд эдийн засгийн асуудлыг тусгасан ч өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хөгжил сул байгааг хөгжлийн бодлого, зохицуулалтыг тодорхой тусгаагүйтэй холбоотой гэж үзэж байна. Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эдийн засгийн дунд, урт хугацааны бодлоготой байх, түүнийгээ төлөвлөж хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг төрийн бүтцийг байгуулах, эдийн засгийн харилцааг дэмжих зэрэг асуудлуудыг зайлшгүй тусгах цаг болсныг анхааруулж байлаа.

Ингэснээр парламентын сонгуулиар аль ч улс төрийн хүчин, нам олонх болж, Засгийн газар солигдсон ч Үндсэн хуульд заасан хөгжлийн урт хугацааны бодлогоо хэрэгжүүлдэг болно гэж үзэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Улс орноо бодлоготой, далайцтай, төлөвлөлттэй хөгжүүлэхийн оронд гарч ирсэн Засгийн газар болгон өөр өөрийн төлөвлөлт хийгээд байх юм. “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-аас илүү төлөвлөлт гэж байхгүй. Энэ төлөвлөлтөө барьж ажиллах шаардлага байна” гэсэн юм.

Төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хариултдаа, Үндсэн хуульд Монгол Улсын тогтвортой хөгжил, хөгжлийн бодлого гэсэн үгнүүд байхгүй байсан. Бүх улс орон өөрийн гэсэн хөгжлийн загвар, бодлого, төрийн хар хайрцагны бодлоготой. Гэтэл манай улсад Засгийн газар, ялсан нам болгон нь өөрийн бодлого гаргаж доороо хий эргэж, 27 жил Монгол Улсын нийгэм, эдийн засаг хөгжихгүй, байнга улстөржсөн хийрхсэн байна.

Энэ чөтгөрийн тойрог, хийрхсэн улс төржилт эргээд эдийн засагт, ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж нийгэм бухимддаг. Нийгмийн бухимдал нь эргээд хоосон улс төржилт хийдэг популистуудад өгөөш болсоор ирлээ. Ямар ч нам ялсан, ямар ч Засгийн газар гарсан нэг бодлоготой түүнийгээ хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг бол Монгол Улс хөгжинө. Үндсэн хуульд хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн бодлого гэж огт байдаггүй.

Иймд бид төслийн 25.1.7-д Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого гэдэг агуулгыг оруулж ирсэн. Үүнтэй холбоотойгоор хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан бүтцийг бий болгохоор томьёолол дээр нь ажиллаж байна. Урт хугацааны хөгжлийн бодлогоо Засгийн газар, улстөрийн намаас үл хамааран УИХ-аар тодорхойлж, батлуулан Засгийн газар хэрэгжүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьдаг байя гэж байгаа юм” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж