Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл дээшлэв

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл дээшлэв

Олон улсад банкнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Стандарт энд Пүүрс” байгууллагаас манай улсын Хөгжлийн банкны урт болон богино хугацаат үнэт цаас гаргах зээлжих зэрэглэлийг “В+/B”буюу Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд хүргэсэн байна.

“Стандарт энд Пүүрс” байгууллага Хөгжлийн банкийг үнэлэхдээ эх орныхоо эдийн засагт ялангуяа дэд бүтцийн салбарт оруулж байгаа бодит хувь нэмрийг чухалчилсан гэдгээ онцолжээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй цорын ганц бодлогын банк гэдэг утгаар нь Хөгжлийн банкны үүргийг бусад арилжааны банкуудгүйцэтгэх бололцоо дутмаг агаад энэ банк нь цэвэр төрийн өмчид харъяалагдаж байгаа болохоор Засгийн газартайгаа харилцан уялдаатай ажиллах боломж ихтэй гэж дүгнэсэн байна.

“Стандарт энд Пүүрс”-ийн энэхүү үнэлгээ нь Монгол Улсын Хөгжлийн банк улсынхаа зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд хүрсэн анхны байгууллага болж байгааг тодотгон басхүү Хөгжлийн банкны нэр хүнд олон улсын түвшинд үнэлэгдэж буйг баталгаажуулсан үйл явдал боллоо. Хөгжлийн банкны зүгээс зээлжих зэрэглэлээ олон улсын үнэлгээний байгууллагаар тогтоолгосноор санхүүгийн чадамждаа тулгуурлан,олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс урт хугацаатай, хямд эх үүсвэрүүдийг заавал Засгийн газрын баталгаа гэхгүйгээр татан төвлөрүүлэх тааламжтай нөхцөл бүрдэж байгаа юм байна.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж