Засгийн газрын тогтоолын дагуу Завхан аймгийн баяр наадам 07 дугаар сарын 10, 11-нд болох ажээ. Энэ жилийн баяр наадмаар Улиастай суманд анх удаа цолгүй 32 бөхийн барилдаан зохион байгуулж, сумын начин цол олгохоор болсон байна.
Завхан аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд зориулж 200 хүүхдийн гимнастик, 90 сурагчийн уран уншлага, сумдын цэцэрлэгийн багш нарын бүжгийн тоглолт зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд бэлтгэж буй аж.
Тус аймгийн наадмын комиссоос “Миний Монгол 2025” төслийн хүрээнд бийрэн бичлэгийн сургалтад хамрагдсан багш нарын бичвэрүүдээр баяр наадмын талбайгаа чимж, наадамчдыг хоггүй цэвэр наадан, гялгар уутан тор, уут хэрэглэхгүй байхыг уриалжээ.
Б.ЖАРГАЛ