Бүх насаар нь хорих ял оноов

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Бүх насаар нь хорих ял оноов

Чой Чун-гиль

Пхеньяний дээд шүүх Өмнөд Солонгосын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт буруутган бүх насаар нь хөдөлмөрийн лагерт хорих ял оноожээ. Өмнөд Солонгосын иргэн Ким Кук-ги, Чой Чун-гиль нарыг давж заалдахыг хориглосон байна.

 

Хойд Солонгосын төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн Өмнөдийн иргэдэд прокуророос цаазын ял төлөвлөсөн байсныг “KCNA” агентлаг мэдээлжээ. Тэднийг Хойд Солонгосын төрийн мэдээллийг цуглуулж, ард олны дунд Сөүлийн амьдралын хэв маяг, соёлыг сурталчилсанд буруутган өнгөрсөн жил баривчилсан аж.

 

Пхеньян Өмнөд Солонгосын иргэдэд ингэж хандсан нь НҮБ-ын хүний эрхийн байгууллага Сөүлд оффисоо нээж байгаатай холбоотой гэнэ. Хойд Солонгос дахь хүний эрхийг байдлыг ажиглах зорилгоор НҮБ Сөүлд салбараа нээж байгаа юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж