Өмчөө хураалгуулах Ш.Батхүү хамжигчаа заах уу?

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Өмчөө хураалгуулах Ш.Батхүү хамжигчаа заах уу?

Өмчөө хураалгуулах Ш.Батхүү хамжигчаа заах уу?

Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авахдаа "Эрдэнэт" үйлдвэрийн барьцаанд тавьсан "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ түүний хөрөнгийг дэлгэж, ямартаа ч "Эрдэнэт"-ийн Стандарт банкинд төлсөн 40 сая ам.долларыг төлөх чадвартай болохыг илчилжээ.

Ш.Батхүү нь 2006 оноос  Орос-Монголын хамтарсан үйлдвэр байсан "Эрдэнэт"-ийг дөрвөн удаа барьцаанд тавьж, нийтдээ 110 сая ам.доллар зээлсэн байдаг. "Эрдэнэт"-ийг барьцаанд тавихад нь ТӨХ-ны дарга асан Д.Сугар, "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг нар гар үсгээ зурсан  үгүйг эцэслэн шийдээгүй.

Ямар ч байсан тэд өөрсдийгөө уснаас хуурай гаргахын тулд "хуурамч гарын үсэг" гэж тайлбарладаг ч хэрэвзээ тэдний гарын үсэг хуурамч байсан бол төрийн өмчит "Эрдэнэт" үйлдвэр "Жаст"-ын Ш.Батхүүгийн өрнөөс 40 сая ам.долларыг төлөх ямар ч шаардлага гарахгүй байсан биз. Тиймээс энэ зээлийг Ш.Батхүү ганцаараа аваагүй гэсэн хардлага ч бий.

"Стандарт" банкинд "Эрдэнэт"-ийг тавьсан асуудал нь дэлгэгдэж, зээлээ төлж чадахгүйд хүрсэн Ш.Батхүү хамаг хөрөнгөө бусдад зарж, хоёр чихтэйгээ үлдэж буйгаа 2013 онд зарлаж байсан. Гэвч түүний нуусан хөрөнгийг АТГ илрүүлснийг харвал хоёр чихтэйгээ л үлдсэн хоосон хүн биш аж.

Түүний нэр дээрх 185 ширхэг өмчийг зарж борлуулах замаар "Эрдэнэт"-ийг хохиролгүй болгоно гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгдсэн. Гэхдээ "Стандарт" банкнаас авсан 115 сая ам.долларын зээлийг тэр ганцаараа "үрсэн" үү, эсвэл түүнд эрх мэдэлтэй хамжигчид байсан уу гэдгийг Ш.Батхүү зарлах цаг болжээ. Өдий хүртэл амаа хамхиж, хэргийг өөр дээрээ тохож ирсэн Ш.Батхүү ингээд өмчөө зүгээр хураалгах уу, эсвэл хамжигчаа нэрлэх үү?

"Стандарт" банкинд нийтдээ 115 сая ам.доллар төлөх ёстой гэсэн Олон улсын арбитрын шүүхээс шийдвэр гаргасан бөгөөд хэрэв төлөхгүй бол "Эрдэнэт" үйлдвэрийн гадаад дахь гүйлгээ хаагдах эрсдэл үүссэн. Иймээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар “Стандарт” банктай холбоотой асуудалд нийтдээ 115 сая ам.доллар төлөх байсныг 40 сая ам.доллар болгон бууруулж, Эрдэнэт” үйлдвэрийн “Эрсдэлийн сан”-гаас гаргаж, тус банк руу шилжүүлсэн” тухай баатарлаг гавьяа байгуулсан мэт мэдээлж байлаа.

Гэхдээ Ш.Батхүүгийн хулгайг дагаад бас нэг хулгай явагдсан байж болзошгүй хардлага байгаа нь 40 сая ам.долларын ердөө 26 сая ам.доллар нь Өмнөд Африкийн "Стандарт" банкинд төлөгдөж очсон, 14 сая доллар нь хаачсан нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа гэх. Энэ асуудлаар ЗГХЭГ албан ёсоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм.

“Жаст” группын нэр дээр байгаа эд хөрөнгийн жагсаалтыг үзнэ үү.

    

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж