Алдарт бөх Натик Багиров Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Алдарт бөх Натик Багиров Монголд ирлээ

Алдарт бөх Натик Багиров Монголд ирлээ

Жүдо бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, самбогийн дэлхийн хоёр, Европын дөрвөн удаагийн аварга Натик Багиров Монголд иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит самбо бөхийн холимог багийн “Мазаалай” Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “БелАЗ” компанийнхан түүнийг манай улсад урьсан аж.

Өдгөө 54 настай Н.Багировыг монголчууд “Атланта-1996” олимпод зодоглохдоо хүрэл медалийн төлөөх барилдаанд Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Нармандахад ялагдан, V байрт шалгарснаар нь илүү сайн мэднэ. Тэрбээр 1992 онд Беларусьт болсон самбо бөхийн ДАШТ-д түрүүлж, зургаан жилийн дараа амжилтаа давтсан билээ.

1995, 1999 онд жүдогийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Н.Багиров Монголын тамирчдад сургалт явуулан, долдугаар сарын 14-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох Дэлхийн цомд зодоглох самбочдын бэлтгэлийг хангалцах юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж