Тагнуулын байгууллагын ажилтны өдөр

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Тагнуулын байгууллагын ажилтны өдөр

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын дараа Ардын Засгийн газраас улс орны аюулгүй байдлыг хангах зорилт тавьж, Богд хаант Монгол Улсын тагнуулын ажлын өв уламжлал, ЗОУ-ын туршлага дээр тулгуурлан Дотоодыг хамгаалах газрыг 1922 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын 28 дугаар хурлын шийдвэрээр байгуулснаар орчин цагийн тагнуулын байгууллагын түүх эхэлсэн.

2019 оны Засгийн газрын 204 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн 7 дугаар сарын 3-нд Тагнуулын байгууллагын ажилтны өдрийг тэмдэглэж байхаар тогтсон бөгөөд Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч байгуулагдсаны 97 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр үндэсний аюулгүй байдлыг хангах үүргээ амжилттай хэрэгжүүлж, хамт олноо манлайлан ажилласан албан хаагчдаа шагнан урамшуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах амаргүй бөгөөд хариуцлагатай албанд зүтгэж, төрийнхөө өмнө тангараг өргөн, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй тагнуулын байгууллагын удирдлага, нийт бие бүрэлдэхүүн болон үе үеийн тагнуулчиддаа Тагнуулын байгууллагын ажилтны өдрийн мэнд хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Монголын тагнуулчдын мэлмий хурц, сонор соргог байх болтугай.

Эх сурвалж: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж