"Ньюс" агентлаг өнөөдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
09.00 цагт
-НМХГ-т тус газрын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.
-НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Утас: 70119921, 86863998
-ШУТИС-ын Номын санд Олон улсын Геологийн хөтөлбөрийн 662 дугаар төслийн II эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ.
-Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Улаанбаатар хотод ажиллаж буй автомашин угаалгын газруудын удирдлагуудад ус хэмнэх, дахин ашиглах болон саарал усны стандартыг танилцуулах уулзалт, семинар болно. Утас: 99057029
11.00 цагт
-АНУ-ын гэр бүлд үрчлүүлсэн Монгол хүүхдүүдийг Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд өөрийн байрандаа хүлээн авна. Утас: 88020633
-“Шангри Ла” зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн VI конгрессын үр дүнг танилцуулна. Утас: 91915340, 99935115, 99047423
-ЭМЯ-нд Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар мэдээлнэ. Утас: 99179899, 86885060
12.00 цагт
МҮЭХ-ноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99027019
17.00 цагт
Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн "ОРД" галерейд “Уулсын өнгө” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 89110244
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт
"Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн", "Түгээмэл эрх хөгжил", "Дөрөв дэх өнцөг", "Захиргааны шинэ санаачлага" ТББ-аас Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэх зорилго бүхий "Эко соёлын аян"-ы талаар мэдээлнэ.
12.00 цагт
-Монголын залуучуудын холбоог шинэчлэх хөдөлгөөнөөс МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатын тухай ноцтой баримтууд дэлгэнэ. Утас: 98117033
Б.ЖАРГАЛ