Грек шинэ зээл авахгүйгээр өрөө төлж чадахгүйд хүрсэн энэ үед олон улсын анхаарал Афин дээр төвлөрөөд байна. Грек өрөө төлж чадахгүй дефольт болвол Европын холбооноос гарах тухай мэдэгдсэн билээ. Гэхдээ Грек, Европын холбооны албаныхан хэлэлцээрт хүрэхэд ойртсон гэх таатай мэдээ дуулдаж эхэлжээ. Энэ нь Азийн хувьцаанд эерэгээр нөлөөлсөн байна.
Тухайлбал, Японы Никкей 225 хувьцаа 18 жилийн хугацаанд хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Никкей 225 хувьцааны ханш 0.5 хувиар өсч 020,922.00 болжээ. Харин Өмнөд Солонгосын Коспи хувьцаанд багахан өөрчлөлт гарч 2,081.19 байна. Хонгконгийн Хан Сен хувьцаа 0.1 хувиар өсч 27,355.97 болсон аж. Азийн бусад орнуудын хувьд Тайвань, Сингапур, Тайланд, Филиппин зэрэг орны хувьцаа өндөр байна. Мөн АНУ-ын Дау Жонес болон S&P 500 хувьцаа 0.1 хувиар өсчээ. Мөнгөн тэмдэгтийн тухайд еврогийн ханш багахан өөрчлөгдсөн бол нэг ам.доллар 123.86 иентэй тэнцэж байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press