Буддын баримлыг бааранд ашигласан захиралд шийтгэл ногдуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Буддын баримлыг бааранд ашигласан захиралд шийтгэл ногдуулжээ

Буддын баримлыг бааранд ашигласан захиралд шийтгэл ногдуулжээ

ОХУ-ын Дээд шүүхийн шашны итгэл үнэмшилтэй холбоотой шийдсэн хэргүүд дунд нэгэн сонирхолтой шийдвэр байгаа ажээ. Шашны холбогдолтой хөшөө, баримлыг согтууруулах ундаа борлуулдаг газар ашиглах нь зохимжгүй гэсэн шийдвэрийг Дээд шүүх гаргасан байна.

Оросын нэгэн цэнгээний Буддын хоёр баримлыг байрлуулсан төдийгүй “Будда”, “Будда-“ нэртэй согтууруулах ундааг үйлчлүүлэгдэдээ санал болгодог байжээ.

Хэргийг шийдвэрлэхийн тулд шашны түүх судлаач эрдэмтнийг шинжээчээр шүүх хуралд оролцуулсан байна. “Оросын нутаг дэвсгэрт оршин суудаг цөөнгүй тооны үндэстэн, тухайлбал, буриад, халимаг, тувачууд Буддын шашныг шүтдэг, тэдний хувьд Бурхан багшийн дүр бол ариун нандинд тооцогдоно, Бурхан багшийн баримал, сэрэг дүрүүд сүм хийддээ л байх нь зохистой, тиймээс Буддын баримлыг цэнгээний газар ашиглах нь буддын шүтлэгтэй хүмүүсийн хувьд сүсэг бишрэлийг нь гутаасан хэрэг болно” гэсэн шийдвэрийг Дээд шүүх гаргасан ажээ.

Шийдвэрийн дагуу цэнгээний газрын эзэнд захиргааны хариуцлага ногдуулсан байна. Хуульд заасны дагуу “Сүсэг бишрэл, хандлагыг илтгэсэн шүтээн, шашны сургааль номыг санаатайгаар илтэд гутаан доромжилсон бол 100-200 мянган рублийн торгууль ногдуулах заалттай юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж