Путины хуучин нэрийн хуудсыг зарж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Путины хуучин нэрийн хуудсыг зарж байна

Путины хуучин нэрийн хуудсыг зарж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хуучин нэрийн хуудсыг зарыг интернэтэд тавьжээ. Зарыг Волгоград мужийн Думын гишүүн байсан Виктор Приписновын ач хүү тавьжээ. Путин нэрийн хуудсаа 1980-аад оны үед манай өвөөд өгсөн хэмээн зар тавьсан залуу РИА Новости-гийн сэтгүүлчид хэлсэн байна.

Виктор Приписнов нь насаараа тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Тажикистаны төрийн байгууллагад ажилласан бөгөөд 1998-2001 оны хооронд Волгоград мужийн Думад гишүүнээр сонгогдон ажиллажээ. Тажикистанд ажиллах байхдаа 1989-1990 оны үед Ленинградад томилолтоор ажиллах үеэрээ тухайн үед Ленинград хотын захиргаанд ажиллаж байсан Путинтэй танилцан нэрийн хуудсаа солилцсон ажээ.

“Өвөөгийн бичиг баримт дундаас энэ нэрийн хуудсыг олсон. Одоо Ерөнхийлөгч Путиныг сонирхох хүн их байгаа учраас түүнтэй холбоотой ийм хуучны зүйлийг авах хүсэлтэй фанат олдоно гэж бодон зар тавьсан. Над бол энэ нэрийн хуудас хэрэгггүй” хэмээн залуу Приписнов хэлжээ.

Гэхдээ нэрийн хуудсыг хэдээр үнэлэхээ тэр мэдэхгүй байгаа бөгөөд ийм зүйлс сонирхон цуглуулдаг хүмүүсээс үнийг нь мэдэх хүсэлтэй байгаа гэнэ. Зар тавьснаас хойш холбогдсон хүмүүсээс Москвагаас ярьсан нэгэн хүн 55 мянган рублиэр авахыг хүссэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж