Хулгайн анчдыг хиймэл дагуулаар хянана

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Хулгайн анчдыг хиймэл дагуулаар хянана

Хулгайн анчдыг хиймэл дагуулаар хянана

Амур мөрний сав газарт хулгайн ан хийдэг этгээдүүдийг хянах хиймэл дагуулын системийг нэвтрүүллээ хэмээн ОХУ-ын Хабаровскийн хязгаарын захиргаанаас мэдээллээ.

Энэ жилийн долдугаар сарын 1-нээс Амур мөрнөөс яргай загас агнахыг хориглоод байгаа юм. Ялангуяа зуны цагт Амур мөрнөөс яргай загасыг олноор хууль бусаар агнадаг байна. Хориг наймдугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ.

Яргай загасны тоо толгой улам цөөрч байгаа учраас хамгаалах үүднээс ийм шийдвэр гаргасан. Гэхдээ хориг загас агнуурын аж ахуйн нэгж болон үндэсний цөөнхийн хуулийн этгээдүүдэд хамаарна. Харин спорт загасчлал болон загасчлах хообийто хүмүүст хориг хамаарахгүй ажээ.

Хиймэл дагуулын мониторингоос гадна байгаль хамгаалагчид давхар хяналт тавина хэмээн мужийн захиргаа мэдээлж байна. Хяналтын цэгүүд ажиллуулж, 40 хянагчийг нэмж ажиллуулахаар төлөвлөжээ. Мөн хулгайн замаар агнасан загасыг борлуулж байгаа эсэхэд цагдаагийн байгууллага давхар хяналт тавина.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж