Гэр хорооллын амины орон сууцны дулааны алдагдлыг багасгах замаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Хаус доктор” төслийг “Эм Ай Эйч” групп 2014 онд санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 6-р сарын 23-24-ны өдрүүдэд уг төслийн төслийн шийдлүүд, хэрэгжүүлэх арга замуудын талаар барилгын дулаалгын материал үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид, дулаалга гүйцэтгэгчид, төрийн байгууллагын төлөөлөл болох НЗДТГ – Гэр хорооллын хөгжлийн газар, Сангийн яам, СБД болон СХД дүүргийн иргэдтэй хэлэлцүүлэг хийж санал бодлыг нь сонсов.
Хэлэлцүүлгийн үеэр уг төслөөр санал болгож байгаа гэр хорооллын амины сууцны дулаалгын “нэг цэгийн үйлчилгээ”-нд дулаан алдагдлын оношилгоо, техникийн болон санхүүжилтийн шийдлийг цогцоор нь багтаасан багц үйлчилгээний загвар, бага орлоготой өрхүүдэд зориулагдсан төрийн дэмжлэгийн боломжит хэлбэрүүдийг танилцуулсан байна.
100 гаруй иргэд оролцсон дээрхи хэлэлцүүлгийн явцад иргэд “Хаус доктор” төслийн шийдлүүдийг ихэд олзуурхан хүлээн авч идэвхитэй санал бодлоо хуваалцсан ба тэдгээрийн олонхи нь уг төсөлд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Энэхүү “нээлттэй” төсөлд олон нийтийн санал өндөр ач холбогдолтой тул түүнийг сонирхсон иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд дараах хаягаар хандаж төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч санаа бодлоо хуваалцаж, хувь нэмрээ оруулах боломжтой.
Утас: 70149761 / төслийн менежер Т.Буянхишиг/
И-мэйл: info@mih.mn
Хаяг: Баянгол дүүрэг, 16-р хороо, Колорадо бизнес төв /Баруун дөрвөн зам, Максмолын хойно/