Бээжин нүүрснээс татгалзана

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Бээжин нүүрснээс татгалзана

 

Хятад улс хүлэмжийн хийг бууруулах зорилгод хүрэхэд 6.6 их наяд ам.доллар зарцуулна хэмээн НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн хэлэлцээрт оролцогч Бээжингийн албаны хүн хэлжээ. Тэрээр Вашингтонд гурав дахь өдрөө үргэлжилж буй АНУ, Хятадын стратеги, эдийн засгийн яриа хэлцэлд оролцож буй юм. Энэ уулзалтаар хоёр орны харилцааны олон чухал асуудлын хажуугаар цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцжээ.

 

Агаарын бохирдлоор тэргүүлэгч Хятад улс хүлэмжийн хийг бууруулахын тулд нүүрснээс хараат эрчим хүчний үйлдвэрлэлээ өөрчилж, байгальд хоргүй эх үүсвэрүүдийг эрэлхийлж байгаа аж. Дэлхий нийт ирэх 2030 он гэхэд нүүрс хүчлийн хийг 20 хувиар бууруулахын тулд нүүрсийг эрчим хүчинд ашиглахыг хамгийн доод хэмжээнд хүргэн бууруулахаар зорьж байна.

 

Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал ирэх арваннэгдүгээр сард Парист эхлэх юм. Энэ бага хурлаас өмнө улс орон бүр агаарын бохирдлыг бууруулах өөрсдийн төлөвлөгөөг өргөн барих ёстой аж. Одоогоор АНУ, Европын холбоо зэрэг дэлхийн 11 орон төлөвлөгөөгөө өргөн барьжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж