БНСУ гадаад ажилчдын амьдрах нөхцөлийг сайжруулна | News.MN

БНСУ гадаад ажилчдын амьдрах нөхцөлийг сайжруулна

БНСУ гадаад ажилчдын амьдрах нөхцөлийг сайжруулна

БНСУ гадаад ажилчдын амьдрах нөхцөлийг сайжруулна

БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас гадаад ажилчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах журмыг шинэчлэн баталснаа зарлажээ. Шинэчилсэн журам энэ сарын 16-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм байна.

Журамд зааснаар:

  • Ажилчдыг заавал эрэгтэй, эмэгтэйгээр нь салгаж байрлуулах
  • Нэг хүнд ноогдох амьдрах талбайн доод хэмжээг 2.5 м.кв болгох
  • Нэг өрөөнд 15-аас дээш хүн байрлуулахыг хориглох
  • Өөр ээлжинд зөрж ажилладаг хүмүүсийн дунд нэг зай талбайг хувааж ашиглуулахгүй байх
  • Ажилчдын байр нь жорлон, угаалтуур, шүршүүр, агааржуулагч, гэрэлтүүлэг, галаас хамгаалах системтэй байх
  • Ажилчдад хувийн эд зүйлсээ хадгалах орон зай гаргаж өгөх
  • Хүний хувийн орон зайг хүндэтгэх үүднээс унтлагын өрөө, угаалгын өрөө нь дотроосоо түгжигддэг байх
  • Ажил олгогч компаниуд гадаад ажилчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа амьдрах орчны стандартыг заавал танилцуулж, гэрээндээ хавсаргах зэрэг стандартууд багтжээ. Энэхүү шинэ стандарт нь гадаад ажилчдыг өөрийн нийтийн байраар хангадаг компаниудад зөвхөн үйлчлэх гэнэ.

Эх сурвалж: KOREATIMES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж