Арабын шейхийн хүү Лондонд учир битүүлгээр нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Арабын шейхийн хүү Лондонд учир битүүлгээр нас баржээ

Арабын шейхийн хүү Лондонд учир битүүлгээр нас баржээ

Шаржах хотын захирагчийн хүү Лондонд долдугаар сарын 1-ний өдөр 39 насандаа учир битүүлгээр нас баржээ. Түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан гэх баттай бус мэдээлэл байгаа аж. Шейх Халид бин Султан Аль Касими нь Арабын Нэгдсэн Улсын Шаржах хотын захирагч, доктор Шейх Султан бен Мохаммад Аль Касимийн хүү юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Шейх Халид бин Султан Аль Касими нь Найтсбриж дүүрэгт байрлах пентхаустаа амиа алдсан байдалтай олдсон бөгөөд хар тамхи мансууруулах төрлийн бодис ч олдсон мэдээлэл байна. Гэвч энэ талаар цагдаагийнхан ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, дээрх мэдээллийг ч батлаагүй аж.

"The Sun"-д мэдээлснээр, цагдаагийн албан хаагчид хар тамхи мансууруулах төрлийн бодис олсон гэж мэдээлжээ. Одоогийн байдлаар Шейх Халидыг мансууруулах төрлийн бодис хэрэглэсний улмаас амиа алдсан хэмээн таамаглаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд энэ талаар ямар нэгэн мэдээлэл задруулахгүй байхыг анхааруулсан байна.

Түүний амиа алдсан байдалтай олдсон өндөр зэрэглэлийн хувийн орон сууц нь 90 сая паундын үнэ хүрэх аж. Шейх Халидын ажил хэргийн түнш асан, найз Эллиотт Фриз "Тэр маш хөдөлмөрч, авьяаслаг, гайхалтай хүн байсан" хэмээн хэлжээ.

"Учир битүүлэг" энэхүү эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан хэн нэгнийг баривчлаагүй байгаа бөгөөд Шажрах хотод гурван өдрийн турш гашуудал зарлаж, тугаа хагас бөхийлгөхийг тушаажээ. Нийгмийн сүлжээний хэрэглэгчид мөн 1999 онд 24 настай хүүгээ алдаж байсан Эмирт эмгэнэл илэрхийлсээр байгаа аж.

Талийгаач хунтайж Шаржид төрж, есөн настайдаа Их Британид шилжин суурьшин, Тонбрижийн их сургуулийг дүүргэжээ. Тэрбээр Синт-Мартины урлагийн сургуульд архитехторын зэрэг хамгаалахаасаа өмнө Лондоны Эзэн хааны коллежид франц, англи хэлээр суралцсан байна. Мөн Шейх Халид хувцас загварын чиглэлээр суралцаж, 2008 онд эрэгтэй хувцасны "Касими" брэндээ гаргажээ.

Эх сурвалж: The Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж