Залуус эхний шатнаас бүдэрлээ | News.MN

Залуус эхний шатнаас бүдэрлээ

Залуус эхний шатнаас бүдэрлээ

Залуус эхний шатнаас бүдэрлээ

Мэргэжлийн талбайн теннисний ирээдүйн “од”-ууд гэгдэж буй Австрийн Д.Дим, Германы А.Зверев болон Грекийн С.Циципас нар Уимблидоны эхний шатнаас бүдэрлээ. А.Зверев, С.Циципас нар эхлээд хожигдоод байсан бол тэдний араас Австри залуу Д.Дим гэртээ харих тийзээ захиалах хэрэгтэй болжээ.

АТР-н чансааны №5 Австрийн Д.Дим тэмцээний эхний шатанд АНУ-ын С.Куэрритэй тоглож 3-1 харьцаатай хожигджээ. Тоглолтын эхний 2 сет тун тэнцүүхэн өрсөлдөөнтэй явагдсан бөгөөд хоёуланд нь тай-брейкээр харилцан бие биенээ нэг нэг хожсон. Ингээд 3 дахь сетээс Америк теннисчин С.Куэрри илүү тоглолт үзүүлж 6-3, сүүлийн сетэд өрсөлдөгчдөө ганц ч гэйм өгөлгүй 6-0 харьцаатай хожсон байна. Энэ ялагдал Д.Димийн хувьд нэлээд хүнд ялагдал болж байгаа ба сүүлийн 2 сетэд ердөө 3 гэйм авсан нь тун хангалтгүй үзүүлэлт юм. Магадгүй зүлгэн гадаргуу Д.Димийн сайн тоглодог талбай биш гэж зөвтгөж болох ч өдгөө 25 настай залуугийн хувьд чамлалттай байна.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд 2004 оны Уимблидоны аварга М.Шарапова Францын тамирчинд, 2017 оны Уимблидоны аварга Испаний Г.Мугуруза Бразил теннисчинд тус тус хожигдож тэмцээнээ өндөрлүүлээд байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж