Америкийн “гэзэг”-тэй хөлбөмбөгчид шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Америкийн “гэзэг”-тэй хөлбөмбөгчид шигшээд шалгарлаа

Америкийн “гэзэг”-тэй хөлбөмбөгчид шигшээд шалгарлаа

Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ Франц улсад үргэлжилж байна. 8 дахь удаагийн ДАШТ-д тив тивийн шилдэг 24 улсын шигшээ баг өрсөлдөж хагас шигшээд АНУ, Англи, Нидерланд болон Шведийн шигшээ багууд шалгарсан.

Тэмцээний хагас шигшээ тоглолт урьд шөнө эхэлсэн бөгөөд 3 удаагийн дэлхийн аварга АНУ-ын шигшээ баг 2-1 харьцаагаар Английн шигшээ багийг хожиж шигшээд шалгарсан байна. Гоолыг АНУ-аас К.Присс болон Э.Морган нар оруулсан бол Английн шигшээ багаас Е.Уайт 19 дэх минутанд нэг гоол оруулсан байна. Тоглолтын эхний хагаст нийт 3 гоол орсон бол сүүлийн хагаст гоол ороогүй бөгөөд АНУ-ын шигшээ багийн ялалтаар өндөрлөжээ. Ялалт байгуулсан АНУ-ын шигшээ баг 5 дах удаагаа дэлхийн аваргын шигшээд шалгарч байгаа нь энэ ажээ. Өнөө шөнө Нидерланд болон Шведийн шигшээ багуудын тоглолт явагдаснаар медалийн төлөө тоглох багууд бүрэн тодорно.

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ нь анх 1991 онд зохиогдож эхэлсэн бөгөөд 4 жил тутамд болдог тус тэмцээний аваргаар АНУ-ын шигшээ баг 3, Германы шигшээ баг 2, Норвеги болон Японы бүсгүйчүүд тус бүр нэг удаа түрүүлж байжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж