Ерөнхий сайд асан С.Баяр хоригдсон тэмдэглэлээрээ ном хэвлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд асан С.Баяр хоригдсон тэмдэглэлээрээ ном хэвлүүлжээ

Ерөнхий сайд асан С.Баяр хоригдсон тэмдэглэлээрээ ном хэвлүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон тэмдэглэлээрээ “Жаран хоног”, “Жаран”-ы бутархай” ном бичиж, хэвлүүлжээ.

Авлигатай тэмцэх газраас С.Баярыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар яллагдагчаар татан 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон юм. Ерөнхий сайд асан С.Баяр нь  2007-2009 онд  Ерөнхий сайдаар ажилласан байсан. Түүнийг 2018 онд хоёр сар хорьж, зургадугаар сарын 8-ны өдөр сулласан байдаг.

Тэрбээр өөрийн дурсамж номынхоо нээлтийг энэ долоо хоногийн баасан гаригт хийх бөгөөд шинэхэн номоо нийтлэлч Б.Баабарын “Непко” хэвлэлийн газарт хэвлүүлжээ. Ерөнхий сайд асан С.Баяр эрхзүйч хүнийхээ хувьд хууль, шүүхийн байгууллагыг хэрхэн ажилладаг тухай бичсэн нь уншигчдын сонирхлыг ихээр татаж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж