“Торгоны зам” уралдааны үеэр зарим замыг хаана

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

“Торгоны зам” уралдааны үеэр зарим замыг хаана

“Торгоны зам” уралдааны үеэр зарим замыг хаана

“Торгоны зам” олон улсын авто ралли долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрт болно. Уг уралдаан манай улсын нутгаар анх удаа дамжин өнгөрөх бөгөөд уралдааны үеэр замын хөдөлгөөнд хязгаарлалт хийхээр болжээ. Энэ талаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь, Өвөрхангай зэрэг аймгийн холбогдох албан тушаалтнуудтай цахим хурлыг хийжээ.

“Торгоны зам” олон улсын авто ралли долдугаар сарын 9-12-ны өдрүүдэд Монголын нутагт болно. Эдгээр өдрүүдэд уралдааны нийтийн хэв журам хаамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалт зохион байгуулахаар болжээ. Уралдаанд 40 гаруй орны 130 багийн 3000 гаруй тамирчид, албаныхан манай улсад саатах учраас зохион байгуулах үеийн аюулгүй байдлын бэлтгэл ажлын явц, шаардлагатай мэдээллийг солилцсон байна.

Уралдааны үеэр орон нутгийн зарим замд тодорхой хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах, уралдаан болж буй замын орчимд хөдөлгөөн үйлдэхгүй байх, замын ойролцоо малаа хариулгагүй орхи, гэр, майхан барихгүй байх зэрэг арга хэмжээг авахаар билээ. Тиймээс тухайн уралдаан болох нутгийн иргэдийг мэдээллээр хангах ажлыг эхлүүлээд байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулгын хилийн боомтоос Өмнөговь аймгийн Гашуунсухайтын хилийн боомт хүртэл гурван салаа замаар оролцогчид өнгөрөх үед төрийн байгууллага, орон нутгаас 4000 гаруй алба хаагч, иргэдийг дайчлан оролцуулж, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохицуулалт хийх болсныг өнөөдөр мэдээллээ.

“Торгоны зам” олон улсын авто ралли уралдааны оролцогчид долдугаар сарын 9-д Улаанбаатарт ирсэн 11-д Мандалговь, 12-д Даланзадгад хүрч Баянбулаг боомтоор БНХАУ-ыг зорих аж.

“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдааны хуваарь:

  • 06 – ОХУ – Иркутск /нээлт/
  • 08 – Улан-Үдэ
  • 09-10 – Улаанбаатар
  • 11 – Мандалговь
  • 12 – Даланзадгад
  • 12 – Баянбулаг боомтоор гарах
  • 14 – БНХАУ – Алашань /Alxa Yonqi/
  • 15 – Жиаюгуан /Jianguguan/
  • 16 – Дуньхуан /Dunhuang/-д хаалтаа хийх юм байна.

Албаны ёсны мэдээллийг http://www.silkwayrally.com -с аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж