Нам бүхэн шилэн данстай болно

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Нам бүхэн шилэн данстай болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлага гаргаж, энэ хүрээнд тодорхой хуулиудыг санаачлахаа мэдэгдэж байсан. Нийтдээ 50 шахам хуулийн төсөл санаачлахаас одоогийн байдлаар таван төсөл УИХ-аар батлагдсан, 19 төсөл боловсруулагдаж байгаа, 8 төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн, мөн 14 төслийг УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлэхээр болжээ. Үүнээс Улс төрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн төслүүдээ Монгол Улсын Ерөнхийлөгч тайлбарлалаа.

Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийн төсөлд нам нь бодлогын нам болж, төлөвших. Ингэхдээ асуудлыг шийдэхийн төлөө бодлогоор өрсөлддөг болох заалтуудыг тусгаж өгчээ. Зургаан жил дараалан аль нэг шатны сонгуульд оролцоогүй, санхүүгийн тайлангаа удаа дараа санаатайгаар буруу гаргасан зэрэг зөрчлүүдийг улс төрийн нам гаргавал татан буулгана. Мөн нам болгоныг шилэн данстай байлгахаар хуулийн төсөлд тусгажээ. 

Намуудыг сонгуульд нэр дэвшихийн төлөө гишүүдээсээ хандив барьцаа, дэнчин, мөнгөн тусламж авсан бол улсын орлогод хурааж, төрөөс олгох санхүүжилтийг нь бууруулах зэрэг заалтуудыг тусгаж өгсөн байна.

Мөн хуулийн төслүүд болоод бусад асуудлаар Ерөнхийлөгч хэвлэлийнхний сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Г.НЭРГҮЙ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж