Жюли Хамп
Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компанийн америк дарга хар тамхины хэрэгт холбогдсоны улмаас цагдаа нар удирдлагын байруудад нь нэгжлэг хийжээ. “Toyota” компанийн олон улсын харилцааны асуудал хариуцсан захирал Жюли Хампыг мансууруулах бодис хэрэглэсэн хэмээн сэжиглэн баривчилжээ. Үүний дараа Японы цагдаа нар өнөөдөр /VI.24/ “Toyota”-гийн Токио дахь төв байр болон бусад салбаруудад нэгжлэг хийжээ.
Жулиа Хамп өнгөрсөн долоо хоногт зөвшөөрөлгүйгээр мансууруулах төрлийн эм АНУ-аас Японд авчирсан хэрэгт буруутгагджээ. Тэрээр өвдөгний өвчнөө намдаах зорилгоор оксикодон гэдэг нэртэй өвчин намдаагчийг хэрэглэдэг аж. Жулиа Хамп олон улсын илгээмжийн үйлчилгээгээр эмээ Японд авчруулсан нь Нарита нисэх буудлын гааль дээр хураагджээ.
Энэ эмийг АНУ-д эмчийн жороор хэрэглэж болох авч Японд мансууруулах бодисын төрөлд тооцогддог аж. Японд мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт 10 хүртэл хорих ял оноодог байна.
Энэ хэргийн улмаас “Toyota” компанийн дэд захирал Акио Тоёода олон нийтээс албан ёсоор уучлал гуйжээ. Жулиа Хамп нь өнгөрсөн дөрөвдүгээр сард тус компанийн анхны гадаад захирал болсон аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse