Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо Төрийн ордны “А” танхимд Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр болон “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагынхаа хүрээнд боловсруулсан хууль, хөтөлбөрүүдийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.
Улс төрийн намуудын тухай, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар онцгойлон Төрийн тэргүүн мэдээлэл хийж буй юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон зургаан хуулийн төслийг боловсруулаад буй бол өнгөрсөн хугацаанд найман хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Үүнээс таван төслийг нь УИХ-аар батлаад байгаа юм.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хүснэгтээс харна уу?