ХУД-ийн 15 дугаар хорооны “Мэндсаруул өрх” өрхийн эрүүл мэндийн төв хурд салбараа нээлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.21-нд нийтлэгдсэн

ХУД-ийн 15 дугаар хорооны “Мэндсаруул өрх” өрхийн эрүүл мэндийн төв хурд салбараа нээлээ

ХУД-ийн 15 дугаар хорооны “Мэндсаруул өрх” өрхийн эрүүл мэндийн төв хурд салбараа нээлээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны "Мэндсаруул өрх" өрхийн эрүүл мэндийн төв Хурд хорооллын 25 дугаар байранд шинэ салбараа нээлээ.

Тус хороо нь 25,400 хүн амтай бөгөөд шинэ салбарт шарлага, зүрхний цахилгаан бичлэг, утлага, артерийн даралт, хеликобактер, элэгний В,С вирус, эсийн шинжилгээ, эмчийн үзлэг зэргийг 3 эмч, 1 бүртгэл мэдээллийн ажилтаны бүрэлдэхүүнтэйгээр эмнэлэгийн анхан шатны үйлчилгээг үзүүлэхэд бэлэн боллоо.

Төвийн нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 15 дугаар хорооны Засаг дарга Я.Энхбаатар болон хорооны иргэд оролцов.

Шинэ салбарын  нээлттэй холбогдуулан өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр сахар, элэгний В,С вирус, хеликобактер, эсийн шинжилгээ болон зүрхний цахилгаан бичлэг зэргийг хорооны иргэдэд үнэ төлбөргүй хийлээ.

Шинэ төв үүд хаалгаа нээснээр хүн ам ихтэй хорооны иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ авахад улам ойртлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж