“Тэргэнцэртэй гүнж” болсон түүх

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

“Тэргэнцэртэй гүнж” болсон түүх

“Тэргэнцэртэй гүнж” болсон түүх

Бидний амьдрал ямар байхыг хэн ч таашгүй. Зарим нь амьдралын жижигхэн зовлонд өвдөг сөгдөнө.   Харин нөгөө хэсэг нь зовлон дундаас гэрэл гэгээ олж, өөрийгөө улам бүр хөгжүүлэн амьдралын сайханд тэмүүлнэ. Энэ бол Украины иргэн, тэргэнцэр дээр суудаг Ирина Петровскаягийн гүнж болсон түүх юм.

Ирина олон авьяастай. Тэрбээр холын зайн гүйлтийн гурван удаагийн аварга, 2012 оны “Гоо бүсгүйн уралдаан”-ы тэргүүн байрын эзэн. Тэр бүжиглэх дуртай, гэхдээ оюун бодолдоо.

Ирина бас морин спорт сонирхдог. Гэвч харамсалтай нь, энэхүү сонирхол нь түүний тэргэнцэр дээр суух шалтгаан болжээ. Тэрбээр есөн жилийн өмнө мориноос унаж хүнд бэртсэн юм. Үүнээс болж Иринагийн гар, хөл ажиллагаагүй болсон ч тэр хувь тавиландаа бууж өгөлгүй нөхөн сэргээх эмчилгээ хийлгэснээр гартайгаа үлджээ.

Зовлонтойгоо тэмцсэн тэр хүнд үед амьдрал түүнийг шагнаж, үнэнч хайр дурлалыг илгээжээ.  Ирина өөрийгөө тэргэнцэр дээр суусан гүнжээр төсөөлөх болсон гэнэ. Түүний хайртай залуу бас тэргэнцэр дээр суудаг. Тэд нэгэндээ туслаж, хамтдаа бүжиж, спортоор хичээллэх болов. Мөн Украйны нуруу нугасны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг, Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд элсч, хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсийн дуу хоолойг нийгмийн анхааралд хүргэхээр ажилладаг байна.

Гэхдээ одоо ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд асуудал олон байна. Ядаж л лифтэнд тэргэнцэртэй багтахгүй, нийтийн тээвэрт суух боломжгүй, кино театрт орж чадахгүй. Ийм шалтгааны улмаас эдгээр иргэд нийгмийн харилцаанд орж чадахгүй гэртээ суух болдог аж.

“Хэдий бид хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн хүний амьдралд тохиолддог сайн, муу бүхий л зүйлийг мэдэрдэг. Нэг хаалга хаагдахад, ахиад өөр хаалга нээгддэг нь маргаангүй үнэн. Гэхдээ энэ нь бидний өөртөө итгэлтэй байж, цааш нь алхах хүчээс л хамаарна шүү дээ” хэмээн Ирина Петровская ярьжээ.

Ц.АРИУНЗАЯА

Эх сурвалж: Мир идей.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж