Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.06.15-нд нийтлэгдсэн

Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгууллаа

Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгууллаа

“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй 214 иргэний төслийг хүлээн авч, ажлын хэсгийн бүрэлдэхүүн төсөл ирүүлсэн иргэний үйл ажиллагаа явуулж буй ажлын байртай нэг бүрчлэн танилцсанаас гадна  иргэдийн төслийг ил тод сонгон шалгаруулах үйл ажиллагааг төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг, хороодын Засаг дарга, ИНХ-ын дарга, хороодын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 05 дугаар сарын 28-31 -ний өдрүүдэд бүсчлэн зохион байгуулав. Эдгээр төслүүдээс 106 иргэнийг дэмжин, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгууллаа.

Энэ жилийн гол онцлог нь төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд хороодын Засаг дарга, ИНХ-ын дарга, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл болон төсөл өгсөн бусад иргэдийн өмнө өөрсдийн төслийн давуу тал, хэрэгжих боломж, цаашдын зорилгоо танилцуулж нээлттэйгээр шалгаруулсанд оршиж байна.  Санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь ажлын байр түрээслэдэг бол ажлын байрны түрээсийн хөнгөлөлтөд хамрагдаж үйл ажиллагаа нь тогтворжихоос гадна үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг цогц үйлчилгээг авч байгаа нь бичил бизнес эрхлэгчдийг цаашид өсөн дэвжихэд нь томоохон хувь нэмэр болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж