Бургер Кингийн хамт олон ”Өгөөмөр” аяныг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Бургер Кингийн хамт олон ”Өгөөмөр” аяныг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа

Макс Центр ХХК-ийн Бургер Кинг олон улсын сүлжээ ресторан нь 2015 онд нээгдсэн цагаасаа хойш нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд энэ жил 4 дэх удаагаа “Өгөөмөр” аяныг амжилттай зохион байгууллаа.

Бургер Кингийн 11 салбарын 200 гаруй ажилтан  сэтгэлийн хандиваа цуглуулан Нийслэлийн Засаг Даргын Дэргэдэх Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор /Амгалангийн асрамжийн газар/- ын 4-17 насны 90 хүүхдэд шаардлагатай байгаа хувцас, тоглоом, амттан болон хичээлийн хэрэгсэл зэргийг бэлэглэсэн байна.

 Бургер Кинг сүлжээ ресторан нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүмүүнлэгийн болон байгальд ээлтэй олон үйл ажиллагааг хэрэгжүүлдэг, дэлхийн стандартыг Монголд амжилттай нэвтрүүлж буй хамт олон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж