Бразилын шигшээ баг шигшээ тоглолтод шалгарав

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Бразилын шигшээ баг шигшээ тоглолтод шалгарав

Бразилын шигшээ баг шигшээ тоглолтод шалгарав

Хөлбөмбөгийн Өмнөд Америк тивийн АШТ Копа Америкагийн хагас шигшээгийн эхний тоглолт Бразил болон Аргентины шигшээ багуудын дунд боллоо. Тоглолт 2-0 харьцаатай Бразилын шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд Г.Жесүс, Р.Фирминьо нар гоол оруулсан байна. Бразилын шигшээ багийн ахлагч Д.Алвесын эхлүүлсэн довтолгоог Р.Фирминьо үргэлжлүүлэн Г.Жесүст дамжуулалт өгснөөр тоглолтын 19 дэх минутанд талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Энэ өдөр Аргентины шигшээ баг 4 удаа хаалга руу чиглүүлэн цохисон ч гоол ороогүй. Харин тоглолтын 71 дэх минутанд эхний гоолын эзэн Г.Жесүс Р.Фирминьод гоолын дамжуулалт өгснөөр 2 дахь гоол орсон. Ингээд Г.Жесүс болон Р.Фирминьо нар тус бүр нэг гоол, гоолын дамжуулалт өгчээ.

Тоглолтын 60 дахь минутаас Аргентины шигшээ баг довтолгоондоо хүч нэмсэн сэлгээг хийсээн боловч үр дүнгээ өгсөнгүй. Эхлээд ди Мариаг М.Акунагаар, дараа нь де Паулыг суулгаж Ло Шелог талбайд оруулсан. Сүүлийн сэлгээгээр хамгаалагч Н.Тальяфиког суулгаж П.Дибалаг оруулж ирсэн ч тусыг эс олов. Ялалт байгуулсан Бразилын шигшээ баг 2007 оноос хойш анх удаагаа Копа Америка тэмцээний шигшээд шалгарсан бол Аргентины шигшээ баг өмнөх 2 удаагийн Копа Америка тэмцээний амжилтаа бататгаж чадалгүй хүрэл медалийн төлөө тоглохоор болж байна.

Копа Америка тэмцээнд Бразилын шигшээ баг 2007 онд хамгийн сүүлд түрүүлсэн бол Аргентины шигшээ баг 1993 онд түрүүлж байжээ. Маргааш Чили болон Перугийн шигшээ багууд хагас шигшээ тоглолтоо хийж ялсан нь Бразилын шигшээ багтай цомын төлөө тоглоно.

Б.БЯМБАБАЯР

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж