Дэлхий дээрх хамгийн үнэтэй зүйлс | News.MN

Дэлхий дээрх хамгийн үнэтэй зүйлс

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

Дэлхий дээрх хамгийн үнэтэй зүйлс

Дэлхий дээрх хамгийн үнэтэй зүйлс

Дэлхий дээр үнэтэй зүйлс олон байдаг. Тэдгээрээс мөнгөөр худалдан авч болдоггүй үнэ цэнэтэй зүйлсээр та юу юуг нэрлэх вэ? Мэдээж цаг хугацаа, эрүүл мэнд, хайр сэтгэл гээд үнэлж баршгүй зүйлс олон бий. Тэгвэл эсрэгээрээ мөнгөөр худалдан авч болдог хамгийн үнэтэй зүйлст юу юу ордог юм бол ? Ингээд дэлхий дээрх хамгийн үнэтэй зарим зүйлсийн талаар хүргэе.

БИТҮҮ АЛМАЗАН ШИГТГЭЭТЭЙ “HALLUCINATION” ЦАГ – 55 САЯ АМ.ДОЛЛАР

Их Британийн Лондонд төвтэй “Graff Diamonds” үйлдвэрийн урчууд 2014 онд энэхүү үзэсгэлэнтэй цагийг урлажээ. Өнгө өнгийн 110 каратын цэвэр алмазыг өөр өөр хэлбэрээр засч чимэглэсэн уг цагийг бүтээхэд хэдэн мянган цагийг зарцуулсан байна.

1963 ОНЫ FERRARI 250 GTO – 70 САЯ АМ.ДОЛЛАР

2018 онд уг загвар дуудлага худалдаагаар 70 сая ам.доллараар худалдаалагдаж рекорд тогтоосон юм. “WeatherTech” компанийн захирал уг автомашиныг худалдан авсан бөгөөд “Ferrari”-ийн энэ загвар 1962-1964 оны хооронд 39 ердөө ширхэг үйлдвэрлэгдсэн юм.

ХӨХ ТУНА ЗАГАС – 3,1 САЯ АМ.ДОЛЛАР

Биологичид устаж үгүй болохын ирмэг дээр ирээд буй туна загасны төрөл зүйлүүдэд ихэд санаа зовниж байна. Гэсэн ч ганц ширхэг загас 3,1 сая ам.долларт хүрсэн гэхэд та итгэх үү. Японы томоохон суши рестораны эзэн Киёоши Кимура 2019 оны эхээр 3,1 сая ам.доллараар ховор төрлийн хөх туна загасыг худалдан авсан билээ.

“АНТИЛИА” ХУВИЙН СУУЦ – 2,3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР

Энэтхэгийн хамгийн баян эр 120,000 орчим квадрат метр талбайтай , 27 давхар, газар хөдлөлтөд тэсвэртэй, тансаг зэрэглэлийн орон сууцыг 2012 онд Мумбай хотноо бариулж байжээ. Тэрбумтан Мукэш Амбани эхнэр гурван хүүхдийнхээ хамт амьдардаг бөгөөд энэхүү тансаг харшаа “Антилиа” хэмээх Атлантын далайн нэгэн арлын нэрээр нэрлэжээ. Нийт 27 давхар уг орон сууц нь 50 хүний кино театр, сүм, 168 машины гараж, нисдэг тэрэгний гурван зогсоол зэргээс бүрдэх аж.

МАНХЭТТЭН ДАХЬ АВТО ЗОГСООЛ – 1 САЯ АМ.ДОЛЛАР

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг 1978-2010 оны хооронд олон нийтийн гэсэн авто зогсоол маш хомс болсон байв. Ингээд найдвартай авто зогсоол нь аливаа үл хөдлөх хөрөнгө, орон сууцны үнэ ханш, зэрэг зиндааг илэрхийлэх болжээ. 2015 онд тус дүүргийн тансаг зэрэглэлийн орон сууцны гурван авто зогсоол тус бүр 1 сая ам.доллараар зарагдаж байжээ.

 “САЛЬВАДОР МУНДИ” УРАН ЗУРАГ 450 САЯ АМ.ДОЛЛАР

Саудын Арабын ханхүү Бадер бин Абдуллах бин Мохаммед бин Фархан аль Сауд 2017 онд уг уран зургийг Кристи дуудлага худалдаанаас 450 сая ам.доллараар худалдаж авч шуугиан тарьсан билээ.

‘CARINSURANCE.COM’ ДОМЭЙН НЭР – 49 САЯ АМ.ДОЛЛАР

Домэйн нэрний үнэ ханшийн талаар мэдээлэл маш хомс байдаг. Өдөр бүр хэдэн зуун домэйн нэр дэлхийн өнцөг булан бүрт зарагдаж, уг зах зээлд олон зуун сая доллар эргэлдэж байдаг. Одоогоор ‘carinsurance.com’ домэйн хамгийн өндөр үнээр буюу 49,7 сая ам.доллараар зарагдсан байна.

“HEINTZMAN CRYSTAL” ТӨГӨЛДӨР ХУУР – 3,2 САЯ АМ.ДОЛЛАР

2008 оны Бээжингийн Зуны олимпийн наадмын нээлтийн үеэр тоглож байсан болор төгөлдөр хуур дуудлага худалдаагаар 3,2 сая ам.доллараар зарагджээ. Яруу эгшиглэнт уг хөгжмийн зэмсэг одоо эзнийхээ гэрийг чимж байна.

“PASIÓN AZTECA” ТЕКИЛА – 3,5 САЯ АМ.ДОЛЛАР

Дэлхийн хамгийн үнэтэй текила “Pasión Azteca” 3,5 сая ам.доллараар зарагдаж байв. Уг текиланы лонхыг цул цагаан алтаар хийсэн бөгөөд 6500 ширхэг алмазаар чимэглэсэн нь ийнхүү өндөр үнэд хүргэжээ.

“IPHONE 4 DIAMOND ROSE” – 8 САЯ АМ.ДОЛЛАР

Британийн дизайнер Стюарт Хьюгсийн загварыг нь гаргасан “iPhone 4 Diamond Rose” загварын чимэглэлд 500 гаруй алмаз орсон байна. Зөвхөн “Apple” компанийни логонд нь 53 ширхэг алмаз орсон бол голын товчлуурыг нь 7,4 каратын маш ховор ягаан алмазаар чимэглэжээ.  

“L’HOMME AU DOIGT” БАРИМАЛ – 141 САЯ АМ.ДОЛЛАР

Швейцарийн уран бүтээлч Альберто Жиагометтигийн бүтээл 1,8 метр өндөртэй уг хүрэл баримал 2015 онд тэрбумтан Стивен Коэны цуглуулгын нэг болж байжээ. Тэрбээр энэхүү бүтээлийг 141 сая ам.доллараар үнэ хаялцан авч байсан аж.  Стивен Коэн нь орчин үеийн урлагийн бүтээлийн цуглуулгуудаараа алдартай цуглуулагч юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цэцэгмаа 2019-07-03 103.212.119.87

Хамгийн үнэтэй юм ус , Ийм эд хөрөнгө үгүйгээр амьд явж болно .1 өдөр усгүй байхад яах уу?

Avatar

Зочин 2019-07-03 122.201.21.205

мөнгөөр авч болдог үнэтэй зүйл гэсэн байна

Avatar

Зочин 2019-07-03 202.131.227.178

хүн үгүй болбол наад үнэтэй гээд байгаа зүйл чинь зүгээр л хог , ямар нэгэн чулуу болно шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж