Ж.Батзандангийн эсрэг Ж.Батзандан

Хуучирсан мэдээ: 2019.07.03-нд нийтлэгдсэн

VS

Ж.Батзандангийн эсрэг Ж.Батзандан

Ж.Батзандангийн эсрэг Ж.Батзандан

Нийтлэлч Б.Баабар нэгэнтээ сүгсэлзүүр  нэг хочилсон, өдгөө Монголын хамгийн популист улстөрчөөр тодроод байгаа УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн  үг, үйлдэл байнга өөрчлөгдөж байдаг. Түүний орон гаран тайлбар олон нийтээс багагүй шүүмжлэл дагуулдаг Ингээд VS буландаа Ж.Батзандангийн эсрэг Ж.Батзандангийн байр суурийг хүргэе.


Ж.БАТЗАНДАН: М.Энхболд дарга аа… !!! МАХН гэж том нам энэ улсыг олон жил удирдсан. Энэ намыг миний өвөө байгуулалцаж явсан ч, нутаг заагдаж, сүүлд нь буудуулсан. Миний хамаатны хоёр ах МАХН-ын гишүүн байж байгаад хэлмэгдэж буудуулсан юм билээ. Одоо миний ганц ах МАН-ын гишүүн юм шиг байна билээ. Түүнийг минь битгий буудчихаарай гэж танаас гуйсан шүү. МАН-ын байрыг шатаасан гэж байна. Би энэ хэргээр ганц худагт хоёр сар хоригдсон. Зандалчлах гэсэн зүйл ангиар. Сүүлд нь С.Баярын талын хүмүүс шатаасан байна гэдгийг Тагнуулынхан тогтоосон шүү дээ.Танай эхнэр бол манай Сүхбаатарын гаралтай хүн. Би тэр хүний тухай ярихгүй. Харин та манай нутгийн хүргэн. Би ийм хүргэнтэй байгаадаа ичиж байна. /2019.01 сар/

Ж.БАТЗАНДАН: Хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулчихвал энэ төр сайхан болно гээд олон хүн итгэж байсан. Г.Занданшатар таныг УИХ-ын дарга болгосон. УИХ-ын үйл ажиллагаагаа нэг л гөлөрчхөөд, явахгүй байна даа. Иргэд, олон нийт ч Том тэсрэлт  гарч өгөхгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь мэдрэгдэхгүй байна. УИХ бүр гөлчийлөө гэж иргэд хэлж байна. М.Энхболд гэдэг хүнийг бид боорлосоор байгаад огцруулсан. Одоо УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ. /2019.05 сар/

Ж.БАТЗАНДАН: Оспан баатар байгаагүй бол, Х.Чойбалсан гуайтай тохиролцоогүй байсан бол баруун хязгаар магадгүй харийн түрэмгийлэгчдийн гарт өртөх байсан. Та бүхэн энэ газар нутгаа авч үлдэж чадсан юм шүү. Би казах түмэндээ баярлаж явдаг /Баян-Өлгийлд/

Ж.БАТЗАНДАН: Намайг И.Оспан баатар гээд хэлэхээр залуучууд уурлаад байгаа юм. Залуучуудтай би санал нэг байна. Монголчууд хэзээ ч И.Оспаныг баатар гэж хэлэхгүй.  И.Оспаныг бид мэдэлгүй яах вэ. Бид “Байтаг богд” киноноос эхлээд л монголчуудыг хэрхэн зовоож байсныг мэднэ. /Гэртээ/

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж