Компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайг "Номин холдинг" ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар олгогдсон бөгөөд иргэдийн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус барилгыг барих зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг хотын даргад бичгээр уламжилж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гаргажээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тус ногоон байгууламж бүхий талбайг дүүргийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэн болгож, иргэдийг амар тайван, ая тухтай таатай орчинг бий болгож өгнө хэмээсэн бөгөөд оршин суугчдын зүгээс иргэдийнхээ эрх ашгийн төлөө дэмжин ажиллаж, ногоон байгууламж бүхий жишиг цэцэрлэгт хүрээлэн болгож өгөхөөр амалсан явдалд гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд үйлсд нь өндөр амжилт хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж