ХУД “Баялаг бүтээгчдээ дэмжье” аянд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

ХУД “Баялаг бүтээгчдээ дэмжье” аянд нэгдлээ

ХУД “Баялаг бүтээгчдээ дэмжье” аянд нэгдлээ

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, тэдгээрийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгон худалдан авах бодлого баримтлахаар тогтсон.

“Эх оронч худалдан авалтын жил”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран “Баялаг бүтээгчдээ дэмжье” CHALLENGE  аяныг 3 сарын хугацаанд зохион байгуулж байна.

Тус аяныг хүрээнд дотоод үйлдвэр эрхлэгчдийг дэмжин дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албад дотооддоо үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний худалдан авалт хийж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулан дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж